Шууд Chart

Монголын жүдочид Парист болох “Их дуулга”-д оролцох хүлгийн жолоо заллаа

2020-02-06 13:32:01

Монголын жүдо бөхийн шигшээ баг 2020 оны эхний олон улсын тэмцээндээ өнөөдөр мордлоо.  

Энэ сарын 8-9-нд Парист болох “Их дуулга” тэмцээнд 122 орны 766 жүдоч оролцох бөгөөд манай улсаас 21 хүнтэй баг оролцох юм.

Багийн бүрэлдэхүүнийг танилцуулвал:

Эмэгтэй. 48 кг-ийн жинд дэлхийн аварга М.Уранцэцэг, ОУХМ Г.Наранцэцэг, 52 кг-д Б.Хорлоодой, Л.Сосорбарам, 57 кг-д олимпийн мөнгөн медальт, дэлхийн аварга Д.Сумьяа, 63 кг-д ОУХМ Б.Ганхайч, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д О.Мөнхцэцэг,

Эрэгтэй. 60 кг-ийн жинд ОУХМ Л.Өнөбoлд, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, 66 кг-д ОУХМ Г.Хэрлэн, Ё.Басхүү, 73 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Г.Одбаяр, ОУХМ Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн, 90 кг-д Г.Алтанбагана, -100 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Л.Отгонбаатар, +100 кг-д олимпийн аварга Н.Түвшинбаяр, ДАШТ-ий хүрэл медальт Ө.Дүүрэнбаяр.

Манай жүдочид тус тэмцээний дараа Парист хамтарсан бэлтгэлд оролцоод Дюсселдорфийн “Их дуулга” тэмцээнд хүч үзэх юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын жүдочид Парист болох “Их дуулга”-д оролцох хүлгийн жолоо заллаа  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй