
Бөхийн төрлүүдийн 2020 оны насанд хүрэгчдийн Европын АШТ хоёрдугаар сарын 10-16-нд Италийн нийслэл Ромд болно.
ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Жамболот Тедеев “Рио-2016” олимпийн наадам, дэлхийн болон Европын дөрвөн удаагийн аварга Абдулрашид Садулаев гадна өнгөрсөн сард болсон Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн есөн жингийн аваргыг сонгожээ.
Монголчуудын эчнээ танил хоёр буриад залуу Александр Богомоев (61 кг), Балдан Цыжипов (125 кг) нар Ромд зодоглоно. Хамгийн сүүлд 2001 онд 19 жилийн өмнө буюу Дугар Жамсуев ОХУ-ыг төлөөлж тивийн аваргад хүч үзэж байв.
Ялангуяа Балдан Цыжипов хүнд жинд буриад бөхчүүдээс анх удаагаа хуучнаар ЗХУ болон ОХУ-ыг төлөөлж оролцохоор болжээ.
ОХУ-ын эрэгтэйчүүдийн шигшээ баг
57 кг: Азамат Тускаев
61 кг: Александр Богомоев
65 кг: Курбан Шираев
70 кг: Исраил Касумов
74 кг: Магомедрасул Газимагомедов
79 кг: Магомед Рамазанов
86 кг: Артур Найфонов
92 кг: Батырбек Цакулов
97 кг: Абдулрашид Садулаев
125 кг: Балдан Цыжипов
Буриадын хоёр залуу Европын аваргад зодоглоно | ||
Үзсэн: 1459 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.