Шууд Chart

Н.Удвал сайд “11 11” төвд ажиллалаа

2014-03-26 13:04:42

Өнөөдөр Засгийн газрын “11-11" төвд Эрүүл мэндийн сайд Н.Удвал оролцож утсаар болон цахим хэлбэрээр хандсан 4500 гаруй иргэнд мэдээлэл өглөө.

Салбарын сайдад орон нутагт хавдрын шинж тэмдгийг эрт илрүүлэх талаар авч  хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар цөөнгүй асуулт ирлээ. 11 аймгийн төвд компьютер томографийн аппарат, дижитал рентген аппарат, лабораторийн болон дурангийн оношлогоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд, чих хамар хоолой, эрүү нүүр, шүдний оношлогоо эмчилгээний тоног төхөөрөмж бүхий оношлогооны төв байгуулагдаж байна.
Эдгээр төвүүдэд гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд хийдэг бүх төрлийн шинжилгээ оношлогоог хийх боломжтой болж байгаа бөгөөд зарим аймагт Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байхгүй орчин үеийн тоног төхөөрөмжүүд тавигдаж, тэнд ажиллах эмч, боловсон хүчнийг сургаж бэлтгэсэн гэдгийг сайд хэллээ. Ингэснээр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандахаар нийслэлд ирдэг чирэгдлийг багасгаж, орон нутагтаа оношлуулах боломж бүрдэж байгаа аж.
 
Эрүүл байх, эрүүл амьдрах гэдэг тухайн иргэний эрүүл мэндийн боловсролтой ихээхэн хамааралтай тул энэ онд тус яамнаас Эрүүл мэндийн довтолгоог улс орон даяар өрнүүлэх болсныг сайд онцлолоо.
 
Дээрх ажлууд хэрэгжсэнээр гэртээ цус харвадаг тохиолдол арилж, цусны даралтаа иргэн хүн өөрөө хянадаг чадвартай болох, элэгний хорт хавдрын эцсийн шатанд эмнэлэгт ханддаг бус эрт үед нь эмчид ханддаг болох мөн осол гэмтлийн онцгой цэгүүдийг тогтоосноор эрүүл мэндийн салбараас шалтгаалахгүйгээс бий болдог өвчин эмгэгийг тодорхой хувиар бууруулна гэж тооцоолжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Удвал сайд “11 11” төвд ажиллалаа  
Үзсэн: 1346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй