Шууд Chart

“Орос танк” инстаграмд сая дагагчтай

2020-02-10 10:25:46

“Рио-2016” олимпын наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга “Орос танк” хочит Абдулрашид Садулаев инстаграмд нэг сая дагагчтай анхны бөх болжээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өөрийн хуудаст цахим сүлжээний хэрэглэгчидэд хандан түүнийг дагах уриалгыг гаргажээ.

Энэхүү уриалгыг дагестанчууд хайртай бөхөө олон мянгаараа дэмжин инстаграмыг нь саяд хүргэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Садулаеваас өмнө чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн олон дагагчтай бөх нь “Лондон-2012” олимпын наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз байсан. Түүнийг 609 мянган хүн дагадаг аж.

Инстаграмд хамгийн олон дагагчтай 10 бөх

  1. Абдулрашид Садулаев (ОХУ) - @sadulaev_abdulrashid, нэг сая
    2. Жордан Барроуз (АНУ) - @alliseeisgold, 609 мянга
    3. Хассан Яздани (Иран) - @hasan_yazdani73, 459 мянга
    4. Кайл Снайдер (АНУ) - @snyderman45, 280 мянга
    5. Мурад Нухкадиев (ОХУ) - @murad_nukhkadiev, 259 мянга
    6. Адам Батыров (Бахрейн) - @batirov_adam, 251 мянга
    7. Дэвид Тейлор (АНУ) - @magicman_psu, 233 мянга
    8. Кайл Дейк (АНУ) - @kyledake444, 197 мянга
    9. Франк Чамизо (Итали) - @frankchamizo92, 166 мянга
    10. Бажранг Пуния (Энэтхэг) - @bajrangpunia60, 141 мянга

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Орос танк” инстаграмд сая дагагчтай  
Үзсэн: 708 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй