
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ ирэх долоо хоногийн дараа болно. Тус тэмцээнд БНАСАУ-ын бөхчүүд оролцохгүй болжээ. Хойд Солонгосоос "Нур-Султан-2019" ДАШТ-ий алтан медальт Пан Ён Ми тэргүүтэй зургаан тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Шинэ Делиг зорихоор төлөвлөөд байв.
Тэдний ганц маршрут нь Бээжинд гурван цаг саатаж Энэтхэгт хөл тавих байсан. Тэгвэл БНХАУ-д гараад буй коронавирусийн тархалт гамшигийн байдалд хүрсэнээс болж эрсдэлээс сэргийлж дээрх шийдвэрийг гаргажээ.
Үүнтэй ижил шалтгаанаар Туркменистан улс Азийн аваргад оролцохгүй хэмээн мэдэгдэв.
БНАСАУ, Туркменистаны бөхчүүд Азийн АШТ-д оролцохгүй | ||
Үзсэн: 768 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.