
Чөлөөт бөхийн 2020 оны насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-23-нд Энэтхэг Улсын нийслэл Шинэ Делид хотноо болно.
Эрэгтэйчүүдийн 33, эмэгтэйчүүдийн 23 дахь удаагийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох улс орнууд өөр өөрсдийн баг бүрэлдэхүүнийг зарлаад байна. Манай улс дан залуу тамирчдаар багаа бүрдүүлэн бүтэн багаар оролцох юм.
Тодруулбал
Эрэгтэйчүүд
57 кг: Батжаргалын Төгс
61 кг: Намсрайн Ганбаяр
65 кг: Баттулгын Нямдорж
70 кг: Энхтуяагийн Тэмүүлэн
74 кг: Занданбудын Сумъяабазар
79 кг: Дамжингийн Батзул
86 кг: Ганбаатарын Ганхуяг
92 кг: Мөнхбаатарын Цогтгэрэл
97 кг: Баасанцогтын Өлзийсайхан
125 кг: Доржхандын Хүдэрбулга
Эмэгтэйчүүд
50 кг: Бямбасүрэнгийн Мөнхнар
53 кг: Ганбаатарын Отгонжаргал
55 кг: Мөнхболдын Дөлгөөн
57 кг: Эрхэмбаярын Даваачимэг
59 кг: Алтанцэцэгийн Батцэцэг
62 кг: Пүрвээгийн Номин-Эрдэнэ
65 кг: Зоригтын Болортунгалаг
68 кг: Энхсайханы Дэлгэрмаа
72 кг: Энхбаярын Цэвэгмид
76 кг: Ганбатын Ариунжаргал
Сонгомол бөхийн 60 кг: Мөнх-Эрдэнийн Даваабанди нар зодоглоно.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд олимп, дэлхийн медальтай 20 гаруй тамирчин оролцохоор болоод байгаа ба зохион байгуулагч Энэтхэг болон Казахстан улс нэгдүгээр шигшээ багаа оролцуулахаар болсон байна. Харин Япон улсаас олимп, дэлхийн аварга Рисако Кавай, дэлхийн хошой аварга Майю Мүкаида, дэлхийн аварга Такүто Отогүро тэргүүтэй шилдгүүд олимпийн эрхээ авсан ч тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд барилдахаар болсон байна.
Шинэ Делигийн дэвжээнд хүчтэй өрсөлдөх орнуудын бүрэлдэхүүнийг танилцуулья.
ЭНЭТХЭГИЙН ШИГШЭЭ БАГ
Эрэгтэйчүүдийн 57 кг: Рави Кумар, 61 кг: Рахул Аваре, 65 кг: Бажранг Пуния, 70 кг: Навеен, 74 кг: Житендер, 79 кг: Балиан Гоурав, 86 кг: Дипак Пуния, 92 кг: Сомбир, 97 кг: Сативарт Кадьян, 125 кг: Сумит Малик
Эмэгтэйчүүдийн 50 кг: Нирмала Деви, 53 кг: Винеш Фогат, 55 кг: Пинки, 57 кг: Аншу Малик, 59 кг: Сарита Мор, 62 кг: Сонам Малик, 65 кг: Сакши Малик, 68 кг: Дивья Какран, 72 кг: Гуршаран Преет Каур, 76 кг: Киран Бишной
КАЗАХСТАНЫ ШИГШЭЭ БАГ
Эрэгтэйчүүдийн 57 кг: Нурислам Санаев, 61 кг: Нурболат Абдуалиев, 65 кг: Даулет Ниязбеков, 70 кг: Мейржан Аширов, 74 кг: Данияр Кайсанов, 79 кг: Галымжан Усербаев, 86 кг: Азамат Даулетбеков, 92 кг: Илизхан Чилаев, 97 кг: Алишер Ергали, 125 кг: Юсуп Батырмурзаев
Эмэгтэйчүүдийн 50 кг: Валентина Исламова, 53 кг: Татьяна Ахметова, 55 кг: Марина Зуева, 57 кг: Алтынай Сатылган, 59 кг: Мадина Бакбергенова, 62 кг: Аяулым Касымов, 65 кг: Гаухар Мукатай, 68 кг: Альбина Каиргельдинова, 72 кг: Жамила Бакбергенова, 76 кг: Эльмира Сыздыкова
ИРАНЫ ШИГШЭЭ БАГ
57 кг: Алиреза Сарлак, 61 кг: Мажид Дастан, 65 кг: Амирхоссейн Магсуди, 70 кг: Амир Хоссейн Хоссейни
74 кг: Мустафа Хосейнхани, 79 кг: Али Савадкухи, 86 кг: Ахмад Базригалех, 92 кг: Мохаммед Жавад Эбрахими, 97 кг: Можтаба Голейж, 125 кг: Парвиз Хади
ЯПОНЫ ШИГШЭЭ БАГ
Эрэгтэйчүүдийн 57 кг: Юүки Такахаши, 61 кг: Рюүто Сакаки, 65 кг: Такүто Отогүро, 70 кг: Шин Харагүчи, 74 кг: Даичи Такатани, 79 кг: Шинкичи Окүи, 86 кг: Шүтаро Ямада 92 кг: Такүма Оцү, 97 кг: Таира Сонода, 125 кг: Тэцүя Tанака
Эмэгтэйчүүдийн 50 кг: Михо Игараши, 53 кг: Майю Мүкаида, 55 кг: Кана Хигашикава, 57 кг: Рисако Кавай, 59 кг: Юүкаи Има, 62 кг: Юүкако Кавай, 65 кг: Наоми Ниеяа, 68 кг: Шигэха Мацүюүки, 72 кг: Мэй Шиндо, 76 кг: Хироэ Минагава
БНАСАУ, Туркменитаны бөхчүүд Корона вирусын улмаас оролцохгүй гэнэ.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөх бүх багуудын танилцуулгыг хүргэе | ||
Үзсэн: 1014 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.