Шууд Chart

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр эхэлнэ

2020-02-19 13:26:13

Энэтхэгийн Нью-Дели хотын "K.D. Jadhav Wrestling Stadium" спорт цогцолборт чөлөөт бөх, сонгомол барилдааны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн билээ. Харин үүнд манай улсаас 21 бөх өрсөлдөж байна.

Өнөөдрийн барилдааны хуваарьт 14.00-17.00 цагт сонгомол барилдааны 60-67-72-82-97кг-ийн жингийн урьдчилсан болон дагах барилдаан болох бол 17.00 цагаас эмэгтэй чөлөөт бөхийн сугалаа болно.

Харин 20.30-21.30  цагаас сонгомол барилдааны 60-67-72-82-97кг-ийн жингийн финалын барилдаан явагдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдрийн барилдаан өнөөдөр эхэлнэ  
Үзсэн: 1033 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй