
2020 оны бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Азийн АШТ сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн бөгөөд “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт ОУХМ Мөнх-Эрдэнийн Даваабанди долоодугаар байрт шалгарлаа.
Тэрбээр олимпын жин болох 60 кг-д тэгшитгэлийн барилдаанд Тайландын Нуттапонг Хинмээг 8:0-ээр ялсан ч 1/4 шигшээд залуучууд, 23 хүртэлх нас, насанд хүрэгчдийн дэлхийн дэд аварга Кыргызстаны Жоламан Шаршенбековт 0:10-аар, дагах барилдаанд 2018 оны ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Айдос Султангалид 0:9-өөр ялагдснаар жиндээ долоодугаар байрт шалгарсан юм.
М.Даваабанди ирэх сард Кыргызстанд болох олимпын эрх олгох тэмцээнд энэ жинд хүч үзнэ.
Сонирхуулахад, Ази тивээс Япон, Казахстан, Иран, Узбекистаны бөхчүүд өнгөрсөн жил Нур-Султаны ДАШТ-д олимпын эрхээ аваад байгаа юм.
М.Даваабанди олимпын жинд долоодугаар байрт шалгарав | ||
Үзсэн: 785 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.