Шууд Chart

М.Дөлгөөн өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж Делид үзүүрлэв

2020-02-21 10:30:40

Энэтхэгийн Шинэ Делид болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий эхний өдөр Налайх дүүргийн тамирчин ОУХМ Мөнхболдын Дөлгөөн эмэгтэйчүүдийн 55 кг-ын жинд мөнгөн медалиар Монголын багийн салхийг хагалав.  

Тэрбээр хэсгийн эхний барилдаанд Казахстаны Марина Зуевад 8:11-ээр ялагдсан ч удаах барилдаанд БНСУ-ын Ким Жин Хи, хагас шигшээд өнгөрсөн жилийн Японы аварга Кана Хигашикаваг тус бүр цэвэр ялсан.

Алтан медалийн төлөөх барилдаанд эзэн орны Пинкитэй хүч үзэж 1:2-оор ялагдлаа. М.Дөлгөөн өнгөрсөн жил БНХАУ-ын Шианьд болсон тивийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү Делид амжилтаа ахиулж үзүүрлэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Дөлгөөн өнгөрсөн жилийн амжилтаа ахиулж Делид үзүүрлэв  
Үзсэн: 1041 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй