Шууд Chart

Бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны нэрэмжит улсын уралдаан болно

2020-02-27 13:01:37

Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харъяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны спортын мастер, соёлын гавьяат зүтгэлтэн, бөхийн нэрт тайлбарлагч, соён гэгээрүүлэгч Агвааны Ганбаатарын нэрэмжит бөхийн тайлбарлагчдын “Тэнгэрийн дуу” улсын уралдаан эхэллээ.  

Тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, хамтран зохион байгуулагчаар Монголын үндэсний бөхийн холбоо ажиллаж байна. 

Монгол туургатны өв соёлын дархлаа болсон үндэсний спортоо дэмжиж, Үндэсний бөхийн тайлбарлагчдын ур чадварыг дээшлүүлэх, авьяаслаг шинэ залуу үеийг нээн илрүүлж, залгамж халаа бэлтгэх, Үндэсний спортын хөгжилд арилашгүй мөрөө үлдээж, жинтэй хувь нэмрээ оруулсан бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны дурсгалыг хүндэтгэн, алдар гавьяаг нь мөнхжүүлэх, хойч үедээ сурталчлан таниулахад энэхүү уралдааны гол зорилго оршиж байна.    

Уралдаан энэ сарын 22-ноос ирэх зургадугаар сарын 30 хүртэл үргэлжлэх аж. Үүнд оролцогчдыг нас, хүйс харгалзахгүй оролцуулж байгаа юм.

Тэргүүн байр эзэлсэн нэг оролцогч бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны хөшөөний дүрс бүхий алтан цом, Prius30 автомашин, дэд байр байрын нэг оролцогч бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны хөшөөний дүрс бүхий мөнгөн цом, 10 сая, шөвгийн дөрөвт үлдсэн буюу хоёр оролцогч бөх тайлбарлагч А.Ганбаатар агсны хөшөөний дүрс бүхий хүрэл цом, тус бүр таван төгрөг гардах юм байна.

Харин шөвгийн наймд шалгарсан дөрвөн оролцогч батламж, тус бүр нэг сая төгрөг, шөвгийн арван зургаад үлдсэн найман оролцогч батламж, дурсгалын зүйлээр шагнуулах аж.

Бүртгэлийг энэ сарын 22-ноос ирэх гуравдугаар сарын 10-ны хооронд ТV8 телевизийн байранд хийж, мандат олгож байна. Иймд оролцогчдыг иргэний үнэмлэх, 3*4 цээж зураг хоёр хувь, 20 мянган төгрөгийн хамт ирэхийг сануулж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхийн нэрт тайлбарлагч А.Ганбаатар агсны нэрэмжит улсын уралдаан болно   
Үзсэн: 2306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй