![](/uploads/201403/news/thumb/e08ce204d5031f332d621e7429d3626c_x3.jpg)
Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн эмнэлэгт ирэх даваа гарагт "ЭЛГЭЭ ХАМГААЛЬЯ" нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.
"Уламжлалт анагаах ухаан-Нийгмийн эрүүл мэнд" нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд зохион байгуулагдах энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Зөвлөх эмч нар оролцож, иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийж, зөвлөгөө, зөвлөмжийг өгөх ажээ.
Тодруулбал, тус өдөрлөгт:
1. МУ-ын Зөвлөх эмч, Акедемич, АШУ-ы доктор, профессор Б.Дагвацэрэн
2. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Ч.Чимэдрагчаа
3. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Олдох
4. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор С.Сээсрэгдорж
5. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны доктор, дэд профессор С.Хишигжаргал
6. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр Д.Чулуунчимэг
7. МУ-ын Зөвлөх эмч, АУ-ны магистр С.Оюунбилэг нар оролцох юм байна.
Элгээ үнэгүй үзүүлэх боломжтой | ||
Үзсэн: 1582 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.