
Кыргызстан Улс энэ сарын 27-29-нд нийслэл Бишкект хотод "Токио-2020" олимпын наадмын Азийн бүсийн эрхийн тэмцээнийг хүлээн авахаар болоод байсан билээ.
Тэгвэл дэлхийн 46 оронд тархаад буй коронавирусийн халдварын улмаас тус улс тэмцээнийг зохион байгуулахаас татгалзжээ.
ДБНХ, ОУОХ-той энэ долоо хоногт дахин хуралдаж, тус тэмцээнийг аль улсад зохион байгуулахыг шийдэрлэх юм байна.
Түүнчлэн гуравдугаар сарын 7-9-нд Якутад болох ёстой байсан Роман Димитриевийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээн коронавирусын халдварын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод буй.
Азийн бүсийн эрхийн тэмцээн хаана болохыг энэ долоо хоногт шийднэ | ||
Үзсэн: 1352 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.