Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал, Рюүо Ноборү Э.Санчирболд нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна

2020-03-11 11:31:42

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал 1985 оны гуравдугаар сарын 11 буюу энэ өдөр мэндэлжээ.

Түүний аав хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпын мөнгөн медальт, дархан аварга Ж.Мөнхбат Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат хэдий ч М.Даваажаргал  Улаанбаатар хотод төрсөн юм.

2007 оны тавдугаар сарын 30-нд тэрбээр 22 насандаа Монголын хоёр дахь, гадаадын дөрөв дэх ёкозүна болж байв.

Мөн Рюүо Ноборү Эрхэм-Очирын Санчирболд 1983 оны энэ өдөр Улаанбаатар хотноо мэндэлжээ.

Тэрбээр анх 2000 оны гуравдугаар сард анхны башёдоо барилдаж, 2007 оны тавдугаар сард Макүчид дэвшсэн. Энэ зиндаанд 23 ялалт, 37 ялагдал хүлээсэн бол нийт 13 жил барилдахдаа 340 удаа ялалт, 322 удаа ялагдал хүлээж, 11 удаа өнжжээ.

Түүний хамгийн өндөр цол нь маэгашири юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал, Рюүо Ноборү Э.Санчирболд нарын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 2008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй