
Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын башёгийн найм дахь өдрийн барилдаан Осака хотын "Эдион арена Осака" ордонд болж Хакүхо найман өдрийн дараах байдлаар нэг ч унаагүй найман даваатай "качикоши" хийсэн бол Какүрюү Ананд зургаан даваа, хоёр унаатай явж байна.
Хакүхо башёгийн найм дахь өдөр Аби Масаторатай учраа тааран барилдаж, өрсөлдөгчөө буулган авсан юм. Аби Масаторагийн хувьд өмнө нь Хакүхог нэг удаа ялж байсан билээ.
Какүрюү Ананд башёгийн найм дахь өдөр Митакеюми Хисашитай тааран барилдаж, мөн ялалт байгууллаа.
Хакүхо М.Даваажаргал тэргүүлсээр байна | ||
Үзсэн: 1687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.