Шууд Chart

Финланд улсад хөл хориог дахин сунгалаа 

2020-04-06 15:11:11

Финланд улсад "COVID-19" халдварын анхны тохиолдол 2020 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр илэрснээс хойш 2020 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар нийт 1927 тохиолдол бүртгэгдэж, үүнээс 28 хүн нас барсан байна.

Финландын Засгийн газар 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс дөрөвдүгээр сарын 13-ны өдрийг хүртэл онцгой байдал зарлаж, ерөнхий боловсролын сургууль болон их, дээд сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон. Дээрх хугацаанд сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж байсан.

Коронавируст халдварын тархалт буурахгүй байгаатай холбогдуулан 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрөөс сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалт, хүмүүжлийн үйл ажиллагааг зогсоож, бүх боловсролын байгууллагын үйл ажиллагааны хязгаарлалтыг нэг сараар сунгаж, тавдугаар сарын 13-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэхээр болсон. Тус улсын боловсролын байгууллагууд сургалтын үйл ажиллагааг төрөл бүрийн арга замаар зохион байгуулж байгаа бөгөөд дийлэнх хэсэг нь зайны сургалтын хэлбэрийг сонгосон байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Финланд улсад хөл хориог дахин сунгалаа   
Үзсэн: 666 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй