Шууд Chart

Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа

2026-07-22 17:06:41

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын дэд сайд, ноён Шү Жяаай тэргүүтэй төлөөлөгчид айлчлын хүрээнд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмж болон Хот доторх эрэн хайх, аврах сургалтын байгууламжтай танилцлаа.

Онцгой байдлын байгууллага нь Олон улсын эрэн хайх, аврах зөвлөлдөх бүлгийн стандартад нийцсэн дунд ангиллын багтай болох зорилтыг дэвшүүлж, олон талт арга хэмжээг хэрэгжүүлж байгааг энэ үеэр танилцуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон юм. 

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад НҮБ-ын Эрэн хайх, аврах олон улсын зөвлөлдөх бүлгийн стандартын шаардлагад нийцсэн Хот доторх эрэн хайх, аврах дунд ангиллын багийг байгуулах, олон улсын ангилалд бэлтгэх чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, тус бүлгийн Гадаад ангиллын үнэлгээнд Монгол Улсын дунд ангиллын багийг амжилттай хамруулах бэлтгэл ажлыг хамтран хэрэгжүүлж, техникийн зөвлөх, сургагч багшийн дэмжлэг үзүүлэх, хот доторх эрэн хайх, аврах чиглэлээр алба хаагчдыг сургаж, дадлагажуулах, дунд ангиллын багт шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг дэмжлэх үзүүлэх талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуянтай хийсэн уулзалтын үеэр хэлэлцсэн юм. 


Айлчлалын хүрээнд Үндэсний аврах бригадын үйл ажиллагаа, сургалтын байгууламжтай танилцлаа   
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй