Шууд Chart

Баянзүрх, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт ажиллалаа

2026-07-22 17:32:00

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Дотоод аудит, мониторингийн газрын дарга Б.Ганхуяг нар Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын газар болон Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт ажиллалаа. Наадам болон зуны амралтын үед нийгмийн даатгалын үйлчилгээг тасралтгүй, саадгүй, үзүүлэх талаар дараах чиглэлийг өглөө.

- Ажил олгогч, ажилтан, даатгуулагч, тэтгэвэр, тэтгэмж авагч, харилцагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх

- Ажлын тасралтгүй байдлыг хангах, албан хаагчдын ажил амралтын тэнцвэрийг ханган төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэхэд анхаарч ажиллах

-  Нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх

- Ажил олгогч, даатгуулагч, харилцагчаас ирсэн өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд нь шийдвэрлэх

-  Нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тоон гарын үсгээр баталгаажуулж авах ажлыг эрчимжүүлэх зэрэг болно. 

Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2026 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж батлагдсантай холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллахыг Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга онцоллоо. 

 


Баянзүрх, Баянгол дүүргийн нийгмийн даатгалын газарт ажиллалаа  
Үзсэн: 53 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй