Шууд Chart

Оросын төгсөх ангийн сурагчид ОРТ сувгаар видео хичээл хүлээн авна

2020-04-27 11:15:55

ОХУ-ын Олон нийтийн телевиз (OРТ) өнөөдрөөс буюу 2020 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрөөс эхлэн энэ жил төгсөлтийн шалгалт өгөх сурагчдад зориулан видео хичээлийг нэвтрүүлэх гэж байна. Шинэ төслөө “Миний сургууль цахимаар” /Моя школа online/ гэж нэрлээд байгаа бөгөөд видео хичээл ОРТ сувгаар орон нутгийн цагаар 9:00-12:00 цагийн хооронд гарах юм байна. Видео хичээлийн агуулга нь сурах бичиг болон үнэгүй цахим сургалтын “Миний сургууль цахимаар” платформтой уялдсан байх ажээ.

Оросын Гэгээрлийн яамны хэвлэлийн албанаас “Бид нэг төсөлд уламжлалт сурах бичгийг сургалтын стандартад нийцсэн дижитал платформ болон дижитал телевизтэй нэгтгэсэн. ... Ийм төслийг өөр хаана ч хэрэгжүүлээгүй” гэдгээ онцолжээ.

Эх сурвалж: БСШУСЯ

 


Оросын төгсөх ангийн сурагчид ОРТ сувгаар видео хичээл хүлээн авна  
Үзсэн: 1932 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй