Өнгөрсөн мягмар гарагт Испанийн эрх баригчид ард иргэддээ хөл хорионоос аажмаар гарах 4 үе шаттай төлөвлөгөөг танилцуулсан байна. Уг төлөвлөгөөний дагуу испаничууд энгийн амьдралдаа зургаадугаар сарын сүүлчээр эргэн орохоор байна. Испанийн Засгийн газар гуравдугаар сарын дундуур хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоож, дөрөвдүгээр сарын 26-ны өдрөөс 14 наснаас доош настай хүүхдүүдэд өглөөний 9 цагаас оройны 9 цагийн хооронд гэрийнхээ гадаа нэг километрийн тойрогт нэг цаг салхилах эрхийг олгожээ.
Хөл хорионоос “энгийн шинэ” амьдралд шилжин орох төлөвлөгөөнд тусгагдсанаар ганц нэг сургуулийн үйл ажиллагааг хоёр дахь үе шатад буюу 5 дугаар сарын сүүлээс эхлүүлнэ. Гэхдээ Испанийн Хүүхдийн эмч нарын холбооноос гаргасан зөвлөмжийн дагуу ихэнх сургуулийн танхимын сургалтыг 9 дүгээр сард эхлүүлэх зөвлөмжийг өгсөн тул Испанийн 8.2 сая оюутан, сурагчид үргэлжлүүлэн 5 сарын хугацаанд хөл хорионд байхаар байна.
Сургуулийн орчинд 1.5 метрийн зайг барих ямар ч боломжгүй учраас 9 дүгээр сараас сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг гаргажээ.
Испани тохиолдлын тоогоор АНУ-ын дараа орж байгаа бөгөөд 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар "COVID-19"-ийн бүртгэгдсэн тохиолдол 236,899 байна.
Эх сурвалж: БСШУСЯ
| Испанийн сургуулиуд танхимын сургалтаа есдүгээр сараас эхлүүлнэ | ||
| Үзсэн: 681 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.