![](/uploads/201404/news/thumb/9c57a04a7816b10ce5645681a168f066_x3.jpg)
Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа гуравдугаар сарын 26-наас дөрөвдүгээр сарын 2-ны өдрүүдэд Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн нэгдлийн үйл ажиллагаатай танилцлаа.
ЭМЯ-наас эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн хүрээнд орон нутгийн хүн амд чанартай, аюулгүй, оношлогоо эмчилгээний боломжийг бүрдүүлэх үүднээс эхний ээлжинд 11 аймгийг “Оношлогооны төв”-тэй болгох зорилтын хүрээнд Говь-Алтай аймагт 14 нэр төрлийн долоон багцын хоёр тэрбум төгрөгийн тоног төхөөрөмжүүд суурилуулан үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ.
Тус аймгаас жилд дунджаар 2000-2200 орчим хүн Улаанбаатар хотод онош тодруулах шаардлагатай болдог бөгөөд эдгээрээс 700-800 орчим нь зайлшгүй шаардлагаар гурав дахь шатлалын эмнэлгүүдэд эмчлэгддэг байна.
“Оношлогооны төв” байгуулагдсанаар иргэдийн цаг зав, хөрөнгө мөнгө хэмнэгдэж байгаа талаар аймгийн удирдлагууд хэлж байна.
Мөн дэд сайд тус аймагт ажиллах хугацаандаа өнгөрсөн он болоод 2014 онд бүртгэгдсэн нас баралт нэг бүртэй танилцжээ.
Дэд сайд Ж.Амарсанаа Говь-Алтай аймагт ажиллалаа | ||
Үзсэн: 1260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.