Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 133.6 (9.7хувь) мянган төгрөгөөр, мөн өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3хувь) мянган төгрөгөөр өслөө.
Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4хувь) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.
Эх сурвалж: ҮСХ
Нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого өмнөх улирлаас 6.6 хувиар өслөө | ||
Үзсэн: 965 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.