Шууд Chart

Их Британийн бага сургуулийн сурагч коронавирусний халдвар авчээ

2020-05-27 16:35:51

Цар тахлын үед зайлшгүй ажиллах шаардлагатай албан хаагчдын 40 хүүхдийг хүлээн авч, ажиллаж байсан Дарлингтон хотын Скерне Парк академи бага сургуулийн нэг сурагч болон түүний аав, ээж коронавирусний халдвар авсан нь батлагдсан тул сургуулийг хаасан талаар ВВС мэдээлжээ.

Сургуулийг тусгаарлалтын хугацааг дуустал хаах юм байна. Тус сургуулийн хичээлийн эрхлэгч Кэйт Чисхолм хэвлэлийнхэнд хандаж “Сургууль Эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөмжийг баримтлан ажиллаж байсан. Бид сурагчид, сургуулийн албан хаагчдын аюулгүй байдлыг хангахад шаардагдах бүхий л арга хэмжээг авч байна. Халдвар авсан гэр бүлийнхэнд түргэн хугацаанд эдгэрэхийг хүсье.” гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд ноён Борис Джонсон сургуулиудын үйл ажиллагааг 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлүүлэх талаар мэдэгдлийг өнгөрсөн Ням гарагт хийсэн байна.

Эх сурвалж: БСШУСЯ


Их Британийн бага сургуулийн сурагч коронавирусний халдвар авчээ  
Үзсэн: 805 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй