Шууд Chart

Дэлхийн аварга Дэвид Тайлор охинтой болжээ

2020-06-04 10:00:21

2018 оны дэлхийн аварга Дэвид Тайлорын эхнэр Кендра Тайлор Пеннсилванигийн “Монт Ниттани” эмнэлэгт амаржиж хосууд охинтой болжээ.

Өдгөө 26 настай Тайлор бэртлийн улмаас өнгөрсөн жилийн Нур-Султаны ДАШТ-ийг оролцоогүй.

Тэгвэл бэртлээсээ эргэн ирж энэ жилийн гуравдугаар сард Канадын Оттавад болсон Пан-Америкийн олимпийн эрх олгох тэмцээнд хүч үзэж шигшээд шалгарснаар улсдаа эрх авч ирээд байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн аварга Дэвид Тайлор охинтой болжээ  
Үзсэн: 734 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй