2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр I, II, III ангиллын 29 хувьцаат компанийн 23,727,846 төгрөгийн үнийн дүн бүхий 167,651 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 15 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Махимпекс" ХК (MMX+10.19%) болон "Монос Хүнс" (MFC+4.71%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Өндөрхаан" ХК (ONH -13.67%) болон "Нэхээсгүй Эдлэл" ХК (NXE-8.33%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.05 хувиар өсч 16144.63 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,453,120,744,919 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.