Шууд Chart

Худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буурлаа

2020-06-10 13:14:56

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 4 сард 6.8 их наяд төгрөг болж, өмнөх сараас 39.1 (2.3хувь) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 665.2 (8.9хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурлаа.

Худалдааны салбарын борлуулалтын орлого 2020 оны эхний 4 сарын байдлаар 52.5 хувь нь бөөний худалдаа, 47.5 хувь нь жижиглэн худалдааны салбарт ногдож байна. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 4 сард 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 407.1 (11.2хувь) тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 3.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 258.1 (6.7хувь) тэрбум төгрөгөөр тус тус буурсан байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.


Худалдааны салбарын нийт борлуулалт 8.9 хувиар буурлаа  
Үзсэн: 794 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй