Шууд Chart

Зураг түүх өгүүлнэ

2020-06-11 15:41:53

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн АШТ 1973 онд Монгол Улсын нийслэл Улаанбаатарт зохион байгуулсан түүхтэй.

Тухайн үед дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо (FILA) албан ёсных хэмээн хүлээн зөвшөөрөөгүй.

Тэгвэл 20 жилийн дараа буюу 1993 оны Азийн аваргыг эх орондоо дахин хүлээн авсан. Манайхан нутгийн дэвжээн дээрээ 10 жинд зодоглосноос гавьяат тамирчин Ц.Цогтбаяр 57 кг-д, ОУХМ Л.Сэргэлэнбаатар 52 кг-д алт, гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр 48 кг-д, гавьяат тамирчин Б.Гантогтох 82 кг-д, ОУХМ Б.Баттогтох 100 кг-д мөнгө, гавьяат тамирчин А.Сүхбат 74 кг-д, гавьяат тамирчин П.Сүхбат 90 кг-д, гавьяат тамирчин Ц.Баярсайхан 130 кг-д хүрэл медаль хүртэж багаараа Ираны дараа үзүүрлэж билээ.

Улаанбаатарын дэвжээнд БНАСАУ-аас олимпийн хошой аварга Ким Иль, олимпийн аварга Ли Хак Сон, Иранаас олимп, дэлхийн аварга Расуль Хадим, дэлхийн аварга Аббас Жадиди, Амир Хадим, ДАШТ-ий хүрэл медаль Овеис Маллах, Яри Бехруз, БНСУ-аас олимп, дэлхийн аварга Пак Жан Сун, олимпийн мөнгөн медальт Ян Хюн Мо, дэлхийн дэд аварга Жун Сун Вон, Японоос ДАШТ-ий мөнгөн медальт Такахиро Вада, Казахстанаас олимпийн мөнгөн медальт Ислам Байрамуков, хүрэл медальт Маулен Мамыров зэрэг дэлхийн олон шилдэг хүчтэнүүд ирж манай бөхийн хорхойтнуудыг баясгаж байлаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зураг түүх өгүүлнэ  
Үзсэн: 2122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй