Шууд Chart

ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Алиреза Карими өвдгөндөө мэс засал хийлгэжээ

2020-06-12 09:42:22

ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт, Ираны 26 настай тамирчин Алиреза Карими Тегераны эмнэлэгт өвдгөндөө мэс засал хийлгэжээ.

Ираны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Голам Реза Мохаммади түүнийг энэ оны сүүлээр дэвжээндээ ирэх боломжтой хэмээн мэдэгдсэн.

2017 онд 23 хүртэлх насны ДАШТ-д израилийн бөхтэй барилдалгүй эрхээ зургаан сараар хасуулж байсан Карими Токиогийн олимпод оролцохын тулд 97 кг-д барилдахаар шийдээд байна.

 Гэхдээ гол нь дотооддоо Мохаммед Мохаммадиан, Али Шабани нарыг ялж байж олимпийн эрхийн тэмцээнд хүч үзэх боломжтой юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт Алиреза Карими өвдгөндөө мэс засал хийлгэжээ  
Үзсэн: 1123 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй