Шууд Chart

Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангайн үндэсний сурын холбооны тэргүүнээр сонгогджээ

2020-06-12 10:53:37

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, сүмо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн үндэсний сурын холбооны тэргүүнээр сонгогджээ.

Ингэснээр ирэх дөрвөн жилийн турш өөрийн төрөлх Өвөрхангай аймгийнхаа үндэсний сурын спортод хувь нэмрээ оруулах болж байна.

Сонирхуулахад, түүнээс гадна Японы мэргэжлийн сүмо бөхийн 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадорж саяхан аавынхаа төрөлх нутаг болох Говь-Алтай аймгийн үндэсний бөхийн “Хантайшир” дэвжээний тэргүүнээр сонгогдсон билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангайн үндэсний сурын холбооны тэргүүнээр сонгогджээ  
Үзсэн: 1111 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй