"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд 5 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 383,531,016.18 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 49 компанийн 2,050,051 ширхэг хувьцаа 180,192,826.18 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 1,373,065 | 42,551,222 |
2 | APU | АПУ | 77,338 | 41,883,673 |
3 | TUM | ТҮМЭН ШУВУУТ | 95,051 | 12,244,787 |
4 | GOV | ГОВЬ | 56,019 | 10,739,986 |
5 | MFC | МОНОС ХҮНС | 131,910 | 8,569,443 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 714,961.00 | 429,289,768.00 |
2 | BDSC | БиДиСек ХК | 288,160.00 | 76,342,115.07 |
3 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 734,886.00 | 30,261,380.65 |
4 | MNET | Ард секюритиз ХХК | 185,309.00 | 25,975,750.74 |
5 | RISM | Райнос инвестмент ҮЦК ХХК | 829,225.00 | 25,324,319.13 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. ЗАСГИЙН ГАЗРЫН ЖИЖИГЛЭНГИЙН ҮНЭТ ЦААСНЫ АРИЛЖАА:
ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа:
2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрүүдэд ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаагаа явагдаж нийт 2,006 ширхэг үнэт цаасыг 203,338,190 төгрөгөөр арилжсан байна.
Засгийн газрын үнэт цаасны арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 4012 | 406,676,380 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,443,873,768,570.62 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16072.37 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.87 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.