Шууд Chart

Дорнод аймагт бөхийн таван төрлийн хөшөө бий болжээ

2020-06-16 11:29:10

Бөхийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, улсын начин Г.Пүрэв-Очирын санаачилгаар таван бөхийн төрлийн хөшөөг боржин чулуугаар урлан Дорнод аймгийн Цагаан-Овоо сумыг нэрлэсэн уулын оройд байршуулжээ. Тэрбээр өөрийн тоонот нутаг Цагаан-Овоо уул дээрээ "Бөхийн үндэсний хүрээлэн" байгуулах гэж байгаа бөгөөд уг үйл хэргийнхээ хүрээнд дээрх хөшөөг байршуулсан байна.

Тус хүрээлэн нь мод, зүлэг бүхий цэцэрлэгт талбайтай байх бөгөөд ус худагны асуудлыг Цагаан-Овоо сумын засаг дарга Т.Баярмагнай шийдэхээр болсон аж.

Г.Пүрэв-Очир Дорнод аймагт зонхилон амьдардаг халх, буриад, барга, үзэмчин, самбо бөхийн боржин хөшөөг буриад бөхийн дууны шүлэгтэйгээр зарим нөхрийнхөө хамт "Боржин суварга" ХК-д захиалан бүтээлгэжээ.

Тэрбээр “Бөхийн үндэсний хүрээлэн" төслөө гурван жилийн өмнө санаачилсан бөгөөд өмнөх “Дөрвөн угсаатны бөхийн спортын соёлыг хөгжүүлэх" төсөл нь найм дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дорнод аймагт бөхийн таван төрлийн хөшөө бий болжээ   
Үзсэн: 1700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй