
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, их аварга, Асашюрү Д.Дагвадорж нутгийнхаа онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ.
Тэрбээр энэ тухайгаа фэйсбүүхдээ “Өвөрхангай аймгийн Хархорин сумын Онцгой байдлын газарт амласан ёсоороо гал унтраах машин маань одоо л ирж байх шиг байна. Сонгуультай, сонгуульгүй амласандаа хүрэх сайхан байна. Удахгүй очиж хүлээлгэн өгөхөд таатай байна” хэмээн бичжээ.
Энэхүү бэлгийг нь баяртай хүлээж авах гэж буй нутгийн зарим иргэн нь “Энэ л нийгмийн хариуцлага шүү дээ. Олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалж аварч байгаа нь их буян шүү. Аваргадаа баярлалаа, сайн үйлс дэлгэрэх болтугай. Хурай, хурай, хурай” хэмээн сэтгэгдлээ бичжээ.
Д.Дагвадорж нутгийнхаа Онцгой байдлын газарт гал унтраах машин бэлэглэх нь ээ | ||
Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.