Шууд Chart

Бөхийн зарим гал хаана, хаана бэлтгэлдээ гараад байна вэ

2020-06-17 09:19:05

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр болон аймгуудын баяр наадамд хүч үзэх бөхчүүд бэлтгэлдээ гараад байна.

Тодруулбал, Монгол Улсын арслан Б.Ганбатаар ахлуулсан “Увс нуур”, “Өлгийн хүчтэн” дэвжээний бөхчүүд Харзтайн аманд, Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр ахлуулсан “Алдар” спорт хороо болон Таван-Хан дэвжээний бөхчүүд Сэлэнгэ аймагт, Монгол Улсын харцага Д.Батболдоор ахлуулсан “Их Богд”, улсын гарди Д.Рагчаагаар ахлуулсан “Бөх Билэгт” дэвжээнийхэн Архангай аймагт, ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны хүчтэнүүдийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахалж Төв аймагт, Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Д.Ганхуяг ахалж Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байна.

Тэгвэл үлдсэн зарим аймгийн бөхчүүд хамтарсан бэлтгэлдээ хараахан гарч амжаагүй байгаа бол бусад нь огт гарахгүйгээр наадамтай золгож магадгүй хэмээн хэлж байсан юм.

Дэлхий дахинаа тархаад буй коронавирусний улмаас тэд зөвхөн заалны бэлтгэлээрээ улсын баяр наадамд зодоглох аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бөхийн зарим гал хаана, хаана бэлтгэлдээ гараад байна вэ  
Үзсэн: 2823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй