
Өнгөрсөн жилийн наадмын түрүү Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч тэрбээр ирээгүй гэж эх сурвалж мэдээллэв.
Түүний шинжилгээнээс допинг илэрч, цолыг нь хураах шийдвэр гарсан ч тэрбээр Үндэсний бөхийн хорооны уг шийдвэрийг эсэргүүцэж, шүүхээр заргалдаж байгаа билээ.
Тийнхүү өнгөрсөн тавдугаар сарын 22-нд шүүх хурал болох байсан ч шүүх танхимд Э.Оюунболд өөрийн биеэр ирэлгүйгээр өмгөөлөгчөө явуулсан байдаг. Гэвч өмгөөлөгч нь “Нэхэмжлэгч Э.Оюунболдтой өмгөөллийн гэрээгээ өнөөдөр байгуулсан тул хэргийн материалтай танилцах шаардлагатай” хэмээн шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан юм.
Ингээд дараагийн шүүх хурал энэ сарын 13-нд Нийслэлийн Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд болох байсан ч Э.Оюунболд өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргаснаар шүүх хурлыг дахин хойшлуулж, өнөөдрийн энэ өдрийг товлосон байдаг.
Гэтэл өнөөдөр мөн л өөрийн биеэр ирээгүй гэж баттай эх сурвалж мэдээллэсэн юм.
Э.Оюунболдын шүүх хурал өнөөдөр болох байсан ч өөрийн биеэр ирээгүй гэв | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.