
Өнгөрсөн жилийн улсын баяр наадамд түрүүлж, улсын аварга цол хүртсэн Э.Оюунболдын шинжилгээнээс допинг илсэрсэн нь тогтоогдож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх цол, байг нь хурааж, барилдах эрхийг хоёр жилээр хасах нь зүйтэй гэсэн заалтыг өчигдөр гаргасан билээ.
Харин энэхүү заалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч, хэрхэх нь цаг хугацааны асуудал болоод байна.
Бөх сонирхогчдын зүгээс Ерөнхийлөгч түүнийг дээрх байдлын дагуу хариуцлага хүлээлгэвэл дараах бөхчүүд цол, чимэг нэмэх юм.
Үүнд есийн даваанд хүч үзсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь даян аварга цол.
Наймын даваанд учраа таарсан улсын арслан Ц.Содномдорж үлэмж бадрах чимэг.
Долоогийн даваанд таарсан улсын харцага Д.Анар улсын заан цол.
Зургаагийн даваанд барилдсан улсын начин Б.Цэрэнсодном улсын харцага цол.
Тавын даваанд хүч үзсэн аймгийн арслан Н.Мустафа улсын начин цолтой болох юм.
Мөн нэг, хоёр, гурав, дөрвийн даваанд унасан бөхчүүдийг давсанд тооцох аж.
Тэд цол, чимэг нэмэх үү | ||
Үзсэн: 2313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.