Шууд Chart

Энэ жил өсвөр үеийн ДАШТ болохгүй

2020-06-19 10:33:24

Дэлхий дахинд тархаад буй “Ковид-19” цар тахалтай энэ үед Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны товчооны гишүүд өчигдөр хуралдаж 2020, 2021 оны шинэчилсэн хуваарийг баталлаа. Өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнийг есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 31-нд хооронд зохион байгуулна.

15 хүртэлх нас болон өсвөр үеийн ДАШТ-ийг цуцалжээ. Харин залуучуудын ДАШТ-ийг арванэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр Белградад, 23 хүртэлх насны ДАШТ-ий арваннэгдүгээр сард Тамперед зохион байгуулахаар төлөвлөөд байна. Тэгвэл мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Грект болох ёстой байсан ч 2021 он хүртэл хойшлогдов.

UWW-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг наймдугаар сарын сүүлээр дахин хэлэлцэж батална.

Сонирхуулахад, насанд хүрэгчдийн ДАШТ-ийг 2021 оны аравдугаар сарын 2-10-нд Норвегийн нийслэл Осло хүлээн авахаар болсныг өмнө нь зарласан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Энэ жил өсвөр үеийн ДАШТ болохгүй  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй