
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос чөлөөт бөхийн өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 31-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Гэхдээ 15 хүртэлх насны өсвөр үеийн ДАШТ-ийг цуцласан байна.
Мөн ДБНХ-ны товчооны гишүүдийн хурлаар дэлхийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнийг ирэх арваннэгдүгээр сарын сүүл, арванхоёрдугаар сарын эхээр Белград хотод, 23 хүртэлх насны ДАШТ-ийг арваннэгдүгээр сард Тампере хотод зохион байгуулахаар төлөвлөжээ.
Харин мастеруудын ДАШТ Грек улсад болох байсан ч 2021 он хүртэл хойшлуулжээ.
ДБНХ-ноос ирэх жилийн тивүүдийн аварга шалгаруулах тэмцээн, дэлхийн чансааны оноо олгох болон бусад тэмцээний хуваарийг ирэх наймдугаар сарын сүүлчээр дахин хэлэлцэж батлах юм байна.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос шинэчилсэн хуваарь гаргажээ | ||
Үзсэн: 1792 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.