Шууд Chart

Дэлхийн хошой аваргууд халз барилдана

2020-06-22 09:54:27

АНУ-д жил бүр чөлөөт бөхийн шилдэг тамирчдын халз барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай.

Тэгвэл энэ жил гурван халз барилдаан ирэх долоодугаар сарын 25-нд Техас мужийн Остин хотод болно.

Хамгийн гол оргил барилдаан “Рио-2016” олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга Италийн Франк Чамизо, Токиогийн олимпын сорилгод 74 кг-ын жинд барилдахаар шийдээд буй, 2018, 2019 оны дэлхийн 79 кг-ын жингийн аварга АНУ-ын Кайл Дейк нарын хооронд болох юм.

Чөлөөт бөхийн ертөнцөд томоохон хүлээлт үүсгээд буй дунд жингийн дэлхийн хоёр шилдэг хүчтэний дуэльд хэн ялах нь олны анхаарлыг татаж байна. Түүнчлэн “Будапешт-2018” ДАШТ-ий алтан медальт Дэвид Тэйлор, өнгөрсөн жил Нур-Султаны дэлхийн аваргад өөрийг нь оролж очсон Пэт Даунитай хүч үзэх бол 2019 оны NCAA-гийн аварга Нью-Жерсигийн Энтони Ашнаул, энэ жилийн аварга Охайо Стейтийн Люк Плетчертэй халз барилдана.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн хошой аваргууд халз барилдана   
Үзсэн: 1143 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй