"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрүүдэд 4 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 5,677,328,225 төгрөгийн арилжаа хийсэн байна.
1. ХУВЬЦААНЫ АРИЛЖАА:
Хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа:
Нийт 36 компанийн 1,211,709 ширхэг хувьцаа 677,335,235 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энгийн арилжаагаар идэвхтэй арилжигдсан хувьцаа:
№ | Симбол | Үнэт цаасны нэр | Ширхэг | Үнийн дүн |
1 | MMX | МАХИМПЕКС | 227,551 | 550,679,295 |
2 | INV | Инвескор ББСБ | 15,148 | 37,585,747 |
3 | APU | АПУ | 47,219 | 25,575,998 |
4 | LEND | ЛЭНДМН ББСБ ХК | 683,885 | 20,949,464 |
5 | TTL | ТАВАН ТОЛГОЙ | 1,803 | 9,901,165 |
Хоёрдогч зах зээлийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Симбол | Компанийн нэр |
Ширхэг |
Үнийн дүн |
1 | BDSC | БиДиСек ХК | 570,000 | 1,144,255,482 |
2 | TDB | Ти Ди Би Капитал ХХК | 97,201 | 38,689,966 |
3 | INVC | Инвескор капитал ҮЦК | 12,148 | 30,091,747 |
4 | BUMB | Бумбат-Алтай ХХК | 177,003 | 21,110,665 |
5 | BZIN | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 584,018 | 17,824,601 |
Жич: Авсан, зарсан арилжааны нийлбэр үнийн дүнгээр гаргав.
2. КОМПАНИЙН ӨРИЙН ХЭРЭГСЭЛИЙН АРИЛЖАА:
Анхдагч зах зээлийн арилжаа:
"ЛэндМН ББСБ" ХК-ийн гаргасан “ЛэндМН Бонд”-ын анхдагч зах зээлийн арилжаанд нийт 528 иргэн, аж ахуйн нэгж оролцож, нийт 6.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий худалдан авах захиалга ирүүлсэн нь үнэт цаас гаргагчийн санал болгосон хэмжээнээс 34.8%-аар давсан бөгөөд үнэт цаас гаргагчаас ирүүлсэн захиалгын хуваарилалтын төлөвлөгөөний дагуу 28.8 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй захиалгыг 100 хувь биелүүлж, түүнээс дээш давсан дүнтэй захиалгад үнэт цаасыг 58.8 хувиар хувь тэнцүүлэн хуваарилахаар боллоо.
Өрийн хэрэгслийн арилжаанд идэвхтэй оролцсон үнэт цаасны компаниуд:
№ | Компанийн нэр | Тоо ширхэг | Үнийн дүн |
1 | Мирэ Эссет Секьюритис Монгол ХХК | 24,821 | 2,482,100,000 |
2 | Ард капитал групп ХХК | 15,913 | 1,591,300,000 |
3 | Райнос инвестмент ҮЦК ХХК | 5,362 | 536,200,000 |
4 | БиДиСек ХК | 1,712 | 171,200,000 |
5 | Стандарт инвестмент ХХК | 670 | 67,000,000 |
6 | Гаүли ХХК | 364 | 36,400,000 |
7 | Ард секюритиз ХХК | 320 | 32,000,000 |
8 | Зэргэд ХХК | 261 | 26,100,000 |
9 | Ти Ди Би Капитал ХХК | 205 | 20,500,000 |
10 | Голомт Капитал ХХК | 157 | 15,700,000 |
11 | Апекс Капитал ҮЦК | 123 | 12,300,000 |
12 | Бумбат-Алтай ХХК | 64 | 6,400,000 |
13 | Мэргэн санаа ХХК | 20 | 2,000,000 |
14 | Новел инвестмент ХХК | 5 | 500,000 |
15 | Өндөрхаан инвест ХХК | 2 | 200,000 |
16 | Масдак ХХК | 1 | 100,000 |
Нийт | 50,000 | 5,000,000,000 |
2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээ 2,452,466,551,872 төгрөг болсон бол "ТОП 20" индекс 16160.76 нэгж болж өмнөх долоо хоногоос 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.