
Монгол Удсын гавьяат тамирчин, дархан аварга, УИХ-ын гишүүн асан А.Сүхбатын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна.
Тэрбээр 1971 оны энэ өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төржээ.
Энэ дашрамд түүний спортын амжилтыг эргэн дурсвал.
Үндэсний бөх
1993 онд 6 давж улсын начин цол, "Өсөх идэр" чимэг,
1997 онд 7 давж улсын заан цол,
1998 онд 6 давж үлэмж бадрах чимэг,
1999 онд 5 давж саруул сайжрах чимэг,
2000 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол,
2001 онд 10 давж түрүүлэн улсын аварга цол,
2002 онд 7 давж хуйрнин шуугигч чимэг,
2003 онд 7 давж саруул сайжрах чимэг,
2004 онд 9 давж түрүүлэн далай аварга болов
2005 онд 6 давж үнэн зоригт чимэг,
2006 онд 6 давж цогт гарамгай чимэг тус тус хүртэж, шөвгөрснийхөө дараа зодог тайлснаа зарласан.
2007 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын зарлигаар даян аварга цол олгосон.
2014 оны долоодугаар сарын 7-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдон Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар дархан аварга цол хүртээсэн.
Мөн сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн хошой аварга, 1997 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртсэн. Олон улсын хэмжээний мастер цолтой.
Дархан аварга А.Сүхбатын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна | ||
Үзсэн: 679 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.