Шууд Chart

МЖБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ариун-Эрдэнэд зургаадугаар дан бүс гардууллаа

2020-07-09 09:04:21

Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батбаярын Ариун-Эрдэнэд жүдо бөхийн зургаадугаар дан бүс гардууллаа.

Түүнд энэхүү бүсийг Монголын жүдо академийг үндэслэгч, жүдо бөхийн долдугаар дантай, жүдо бөхийн мастеруудын дэлхийн аварга ОУХМ Д.Батсайхан зүүж өгсөн бол өргөмжлөлийг Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF/ шүүгч нарын зөвлөлийн гишүүн, Монголын жүдо академийн удирдах зөвлөлийн дарга М.Бөхбат олгосон юм.

Уг арга хэмжээнд Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Н.Баттулга, Ж.Энхсайхан, Ц.Гэрэлт-Од, “Сидней-2000”, “Афин-2004” зуны олимпийн наадамд оролцсон, Азийн наадмын мөнгө, жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн гурван хүрэл медальт, Монгол Улсын найман удаагийн аварга, ОУХМ Ц.Очирбат, жүдо бөхийн азийн аваргын мөнгөн медальт Монголын тулааны урлаг, Тулалдааны спортын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, ОУХМ Г.Дашдаваа нарын зэрэг эрхэм оролцов.

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат ОУХМ Б.Ариун-Эрдэнэ нь жүдо бөхийн насанд хүрэгчдийн Монгол Улсын найман удаагийн аварга, жүдо бөхийн үнэмлэхүй жингийн аварга, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, "Чингис хаан" дэлхийн цомын мөнгө, зүүн Азийн наадмын хүрэл, зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хошоо мөнгөн медальтай, 2003-2013 онуудын хооронд жүдо бөхийн холбоо, үндэсний шигшээ багийн гишүүн байжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МЖБХ-ны дэд ерөнхийлөгч Б.Ариун-Эрдэнэд зургаадугаар дан бүс гардууллаа  
Үзсэн: 787 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй