Шууд Chart

Монгол Улсын заан М.Бадарч

2020-07-16 11:36:32

Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бөх Билэгт” дэвжээний бөх, улсын харцага Мягмарын Бадарч Монгол Улсын заан цол хүртсэн билээ.

Өдгөө 29 настай тэрбээр 2012 онд Архангай аймгийн баяр наадамд сумын заан Б.Мөнх-Эрдэнээр найм даван түрүүлж аймгийн арслан, 2017 оны улсын баяр наадамд улсын заан Б.Соронзонболдоор дөрөв, улсын гарьд Ж.Бат-Эрдэнээр тав, улсын начин Ч.Батчулуунаар зургаа даван Монгол Улсын харцага цолны болзол хангаж байв.

Харин энэ жилийн улсын баяр наадамд аймгийн арслан Н.Хүрэлсүхээр тав, аймгийн арслан Х.Цогтгэрэлээр зургаа, улсын арслан Р.Пүрэвдагваар долоо давж, Монгол Улсын заан цолны болзол хангалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монгол Улсын заан М.Бадарч   
Үзсэн: 2121 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй