Шууд Chart

ОХУ-д “COVID-19”-ийн эсрэг эмийг гарган аваад байна

2020-07-16 11:41:54

Москва хотод төвтэй “R-Pharm” компанийн үйлдвэр нь Ярославль хотод байрладаг байна. Тус компани “COVID-19”-ийн эсрэг шинэ эмээ Ярославль хот дахь энэхүү үйлдвэртээ үйлдвэрлэж, шошго наан түгээж эхлээд байгаагаа лхагва гарагт мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар 7300 гаруй боодол эмийг иргэдийн эмчилгээнд ашиглахаар  нийлүүлээд байгаа юм. “Коронавир” эм нь шинэ коронавирусний вирусийн эсрэг шууд үйлчилгээ үзүүлдэг цөөн эм, бэлдмэлийн нэг гэдгийг Оросын ТАСС агентлаг дамжуулжээ.

Тус эм нь өвчтөний бие дэх “COVID-19”-ийн вирусний хуваагдал, тархалтыг зогсоодог нь  эмнэлзүйн туршилтаар батлагдсан байна. “R-Pharm” компани тус  эмийн савны  гадаргууд  дижитал кодыг байршуулж өгчээ. Энэхүү кодын  тусламжтайгаар  эмийн боодол бүрийн хөдөлгөөн, мэдээллийг нарийн хянах боломж бүрджээ. 2001 онд байгуулагдсан “R-Pharm” нь ОХУ-аас гадна АНУ, Герман, Япон зэрэг орнуудад салбартай юм.


ОХУ-д “COVID-19”-ийн эсрэг эмийг гарган аваад байна  
Үзсэн: 3779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй