
Багануур дүүргийн 40 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 128 хүчтэн зодоглосноос Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, аймгийн харцага Ч.Мөнхбат түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангасан бол Төв аймгийн Мөнгөнморьт сумын харьяат, сумын заан М.Санжмятав аймгийн заан цол хүртлээ.
Харин их шөвөгт Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат, сумын заан Ү.Батсайхан, Увс аймгийн Хяргас сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Ц.Билэг нар шалгарч, аймгийн начин цол хүртэв.
Багануур дүүргийн баяр наадамд Ч.Мөнхбат түрүүлж, аймгийн арслан цолны болзол хангалаа | ||
Үзсэн: 1337 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.