
Японы нийслэл Токио хотод мэргэжлийн сүмо бөхийн долоодугаар сарын башё өчигдөр эхэллээ.
Уг тэмцээнд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Котоюүкиг, Тамаваши Б.Мөнх-Оргил Икиойг өвдөг шороодуулсан бол 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Эндог хавирах гэсэн боловч дутуудаж тус башёг унаагаар эхлүүлэв.
Харин 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Окиномиг давснаар өчигдрийн барилдаан өндөрлөлөө.
Дэлхий дахинаа дэгдээд буй коронавирусний үеэр зохион байгуулагдаж буй тул бөхчүүдийг ордон руу орох үед халууныг нь үзэж, гар ариутгагч бодис цацаж байсан юм.
Мөн 10 мянган хүний багтаамжтай “Кокүгикан” орд руу өдөр бүр 2500 үзэгч оруулахаар төлөвлөжээ.
Мөн үзэгчид танхимд юм ууж, хоол идэж болохгүйгээс гадна бэлэг дурсгалын мухлагыг цөөлөх талаар зохион байгуулагчид ажиллаж байгаа гэнэ.
Үүнээс гадна бөхчүүдийг бие халаалт хийхдээ маск зүүхийг сануулжээ.
Их аварга Какүрюү М.Ананд энэ сарын башёг унаагаар эхлүүллээ | ||
Үзсэн: 787 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.