Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал Шоо Юүтакаяаматай, шинэ озэки Асанояама Эндотой таарч даваагаа ахиулав

2020-07-21 15:38:36

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн хоёр дахь өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо.

Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй Нагоя башёгийн хоёр дахь өдөр Хакүхо М.Даваажаргал Шоо Юүтакаяаматай, шинэ озэки Асанояама Эндотой тааран барилдлаа.

Ёкозүна Какүрюү М.Ананд эхний өдөр Эндотой барилдах үеэрээ тохойндоо бэртэл аван, энэ удаагийн башёг өнжихөөр болов.

Харин Ёкозүна Хакүхо Юүтакаматай учраа тааран, өрсөлдөгчөө төвөггүй яллаа. Ингэснээр тэрбээр энэ удаагийн башёг хоёр даваатай үргэлжлүүлж байна. Харин Маэгашира Юүтакама хоёр унасан үзүүлэлттэй болж байна.

Шинэхэн озэки Асанояама башёгийн хоёр дахь өдөр Эндотой тааран барилдаж өрсөлдөгчөө давлаа. Тэрбээр башёг хоёр даваатай үргэлжүүлж байгаа бол эхний даваандаа Какүрюү М.Анандыг давсан Эндо нэг даваа, нэг унаатай боллоо.

Одоогийн байдлаар Хакүхо болон Асанояама нартай адил хоёр даваатай нэг ч унаагүй яваа 12 бөх байна.

Үүнд Такакейшо, Дайейшо, Митакеүми, Шодай, Кагаяаки, Тэрүцоёоши, Тамаваши Мөнх-Оргил, Мёогирюү, Котоновака, Котошохо, Котошигикү, Тэрүнофүжи Ган-Эрдэнэ нар багтаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал Шоо Юүтакаяаматай, шинэ озэки Асанояама Эндотой таарч даваагаа ахиулав  
Үзсэн: 1042 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй