Шууд Chart

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн ирэх наймдугаар сард болно

2020-07-27 13:26:55

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн энэ сард болох байсан ч цар тахлын улмаас ирэх наймдугаар сард болохоор товлогджээ.

Учир нь тус улсад өдөр бүр 200 хүн нас барж байгаа бөгөөд чөлөөт бөхчүүдээс нь ч дээрх аюулт өвчин тойрсонгүй. Үүний нэг жишээ нь залуучуудын шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Пейман Доросткарын аав коронавирусээр нас барсан юм.

Гэхдээ ирэх наймдугаар сард байдал намжихгүй бол лигийн тэмцээн дахин цуцлагдаж магадгүй гэнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ираны чөлөөт бөхийн лигийн тэмцээн ирэх наймдугаар сард болно  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй