Шууд Chart

Хакүхо М.Даваажаргал башёгийн ес дэх өдөр Ёкозүна цолтой 999 дэх барилдаанаа хийлээ

2020-07-28 09:44:50

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн ес дэх өдрийн барилдаан өчигдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж өндөрлөлөө.

Цар тахлын улмаас 2500 үзэгчийг л ордонд орохыг зөвшөөрч буй тус башёгийн ес дэх өдөр Хакүхо Шоо Аойяаматай тааран барилдсан бол озэки Асанояама Окинумитай учраа таарав.

Ёкозүна Хакүхо нагоя башёгийн ес дэх өдөр Аойяамаг давж, ес дэх ялалтаа авсан бол Аойяама гурав давж, зургаа унасан үзүүлэлттэйгээр башёг үргэлжлүүлж байна.

Ингэснээр тэрбээр башёгийн ес дэх өдөр Ёкозүна цолтой 999 дэх барилдаанаа хийлээ.

Мөн Асанояама башёг есөн даваатайгаар Хакүхогийн адил башёг тэргүүлж буй.

Түүнчлэн Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр Саданумитай тааран барилдаж улмаар өрсөлдөгчөө давснаар найман даваа нэг унаатай боллоо.

Харин Тамаваши Б.Мөнх-Оргил Котошогикүтай тааран барилдсан ч өвдөг шороодож зургаан даваа гурван унаатай болов.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хакүхо М.Даваажаргал башёгийн ес дэх өдөр Ёкозүна цолтой 999 дэх барилдаанаа хийлээ   
Үзсэн: 2020 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй