
Баянхонгор аймгийн Богд сумын харьяат, “Хонгор нутаг” дэвжээний бөх аймгийн арслан Батсуурийн Бат-Орших Үндэсний энэ жилийн улсын баяр наадамд одтой сайхан барилдаж, улсын харцага цол хүртсэн билээ.
Тэрбээр нэгийн даваанд Дундговийн залуу бөх Ч.Энх-Отгоныг, хоёрын даваанд улсын цолны төлөө хүчтэй үзсээр ирсэн Булган аймгийн харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүxбатыг, гурвын даваанд улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшаараа, дөрвийн даваанд сүүлийн жилүүдийн наадмын өнгийг тодорхойлж буй улсын залуу харцага Д.Анарыг, тавын даваанд Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан Ц.Сандагдоржтой тунан барилдаж давснаар улсын начин цолыг хүртсэн юм.
Харин зургаагийн даваанд өмнөх жилийн наадамд 21-хэн насандаа мөнөөх Ц.Сандагдоржтой тунан барилдан улсын начин цол хүртэж, өнөө жилийн наадмаар цолоо батлаад байсан Сэлэнгэ аймгийн харьяат, улсын начин Б.Орхонбаярыг хаяж улсын харцага цолонд хүрэв.
Улмаар зааны даваанд наадмын түрүү бөх, улсын аварга П.Бүрэнтөгсөд тахим буулгасан билээ.
Баянхонгор аймгийн Богд сумын нутгийн зөвлөлөөс түүнд амжилт хүсч “Тоёота Ланд Круйзер-200” автомашинаар мялаасан байна.
Монгол Улсын харцага Б.Бат-Оршихт “Тоёота Ланд Круйзер-200” автомашин бэлэглэжээ | ||
Үзсэн: 685 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.