Шууд Chart

МЧБХ-ны удирдлагууд “Эко” спорт цогцолбор бэлтгэлийн баазад ажиллав

2020-07-31 10:10:37

Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгчийн үүргийг орлон гүйцэтгэгч Бөхийн чөлөөт барилдааны олон улсын хэмжээний мастер Пунцагийн Гансүх, дэд ерөнхийлөгч Дэлхийн бөхийн холбооны хүндэт шүүгч, Монгол улсын гавьяат эдийн засагч Намсрайжавын Дүгэрсүрэн, ерөнхий нарийн бичгийн дарга Монгол улсын гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяр нар үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэл цугларалттай танилцаж, “Эко” спорт цогцолбор бэлтгэлийн баазад ажиллав.

116532557_3482648481759947_4693171535588067007_o

Шигшээ багийн багш дасгалжуулагчдын тулгамдсан асуудлууд, санал хүсэлттэй танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийджээ.

Бие бялдрын ерөнхий болон тусгай хөгжлийн бэлтгэл, техникийн детальчилсан ажиллагаа, дархан мэхийг бататгах зэрэг төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тамирчдыг нэмэлт уураг, шаардлагатай эм витаминжуулалтаар хангахаар болов.

Мөн тамирчны хувь хүний хөгжил, сэтгэл зүйн болон бусад сургалтуудыг явуулахаар шийдвэрлэжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МЧБХ-ны удирдлагууд “Эко” спорт цогцолбор бэлтгэлийн баазад ажиллав  
Үзсэн: 656 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй