Шууд Chart

Хугацаа нь дууссан шар айргаар эрчим хүч үйлдвэрлэж байна

2020-08-03 12:05:18

"COVID-19" цар тахлын улмаас Австралийн шар айрагны үйлдвэр дэх хугацаа нь дууссан хэдэн сая тонн шар айргийг бохир ус цэвэрлэх байгууламжийн цахилгаан эрчим хүчийг хангахад ашиглаж байна. Шар айраг нь метанол болон калорын өндөр агууламжтай бүтээгдэхүүн тул биогаз үүсгэхэд нэн тохиромжтой юм.

Тус цэвэрлэх байгууламжид долоо хоногт 150,000 литр шар айраг ирдэг бөгөөд энэ нь дундаж цахилгаан хэрэглээтэй 1200 айл өрхийн эрчим хүчний хэрэглээтэй дүйцэхүйц цахилгааныг үйлдвэрлэдэг байна. Цэвэрлэх байгууламж нь тавдугаар сард шар айргийг ашиглан 355.200 куб.метр биогаз үйлдвэрлэсэн байна. 

Эх сурвалж: Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбоо


Хугацаа нь дууссан шар айргаар эрчим хүч үйлдвэрлэж байна   
Үзсэн: 1008 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй